Британи эмэгтэй найз залуугийнхаа хамт Португал улсад далай эрэг дээр өндөрлөг газзраас унаж амиа алдсан байна. Луйзэ Бенсон гэх 30 орчим насны тэрхүү эмэгтэй Бристолоос гаралтай зэрлэг ан амьтан хамгаалагч аж.
Тэрээр Австрали гаралтай найз залуугийн хамт өнгөрөгч Мягмар гаригт Лисбоноос 40 км-ийн зайд орших Эрикериа хотод амиа алдсан байдалтай олдсон байна. Тэднийг гар утсаар зураг авч байгаад 30 метрийн өндөр ханан дээрээс унасан байж болзошгүй гэж албаны хүмүүс таамаглажээ.
“Бид Португалд амиа алдсан Британи эмэгтэйтэй холбоотой асуудлаар орон нутгийн засаг захиргаатай хамтран ажиллаж, гэр бүлийнхэнд нь дэмжлэг үзүүлэхээр хичээж байна” хэмээн тус улсын Гадаад харилцааны газрын ажилтан мэдэгдсэн байна.
Хэвлэлийнхний дамжуулж буйгаар тус хос амрах зорилгоор Австралиас өнгөрөгч нэгдүгээр сард гарсан бөгөөд хамгийн сүүлд Португалд найзынхаа хуриманд оролцож байсан аж.
Б.Болормаа