\”Номинталст” хамтлаг Америкийн нэгдсэн улсад аялан тоглолт хийхээр болсон
байна. Улмаар хамтлагийн гишүүд АНУ-ын Элчин сайдын яаманд виз мэдүүлэхээр
материалаа өгсөн боловч Т.Дэлгэрмөрөнд \”виз олгох боломжгүй” гэж мэдэгджээ.
Гэвч тоглолт нэгэнт төлөвлөгдсөн байсан учраас хамтлагийн хоёр гишүүн АНУ-ыг
зорьж, Т.Дэлгэрмөрөн Монголдоо үлдсэн байна.
Энэ талаар Т.Дэлгэрмөрөн өөрийн
фейсбүүк хуудаснаа \”Амеркийн
элчин манайхнаас намайг эх оронд минь үлдээхээр шийдвэр гаргалаа.Миний биш тэнд
сурж хөдөлмөрлөж байгаа Монголчуудын эрх ашгийг хүндлэн дээдлээч хэмээн олон
өдөр, шөнө гуйгаад, гувшаад болсонгүй,бас нэмэргүй. Бид сайхан уулзалдаж,гоё сайхан дурсамж
бүхнээрээ уулзалдах байлаа.Намайг өршөөгөөрөй ах дүүсээ би яалтайв дээ. Гэлээ ч
миний Номин Талст та нарыг зорин нисэж яваа. Бид ийм хүн чанартай Монгол хүний хайртай хамтлаг билээ.Бут авцгаагаарай
ах дүүсээ.Бид уулзалдах л болно” гэжээ.