Туркийн дуучин, шөнийн цэнгээний газрын эзэн бүсгүй Бодрумын өмнөд эрэгт орших өөрийн клубт гарсан халдлагын үеэр толгойдоо буудуулж амиа алджээ. Зэвсэглэсэн дөрвөн эрэгтэй гал нээх үед дуучин Хасер Тулу нас барж, хэд хэдэн хүн шархадсан байна. Тэрээр тайзан дээр байхдаа суманд оногдсон аж. Гэмт этгээдүүд хэргийн газраас зугтсан боловч удалгүй баривчлагдсан байна.
Тулу нь Босни-Герцеговиноос ирсэн цагаачдаас мэндэлсэн охин гэдгээрээ олны танил болсон эмэгтэй юм. Дуучин болохоосоо өмнө 1990-ээд оны сүүлчээр тэрээр Измирт загвар өмсөж байгаад, дараа нь загварын нэгэн агентлагийн хамтрагч түнш болсон аж.
Анхны цомгоо 2014 онд гаргаж, Туркийн хөгжмийн ертөнцөд багагүй нэр хүндтэй болжээ. Түүний гурван жилийн өмнө YouTube сувагт тавьсан нэг дууг 4.2 сая хүн үзэж байсан юм.
Зэвсэгт халдлага гарсан шөнийн клубийн нэрийг Медюза хэмээн нэрлэдэг бөгөөд барууны жуулчдад ихээхэн нэр хүндтэй аж.
Б.Болормаа