Туркийн төрийн тэргүүн тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаа зарлажээ. Тэрээр нийт сонгогчдын 52,5% санал авч ялалт байгуулсан байна. Туркийн «Анадолу» агентлагийн мэдээлснээр түүний гол өрсөлдөгч болон сөрөг хүчний Ардын бүгд найрамдах намаас нэр дэвшигч Мухаррема Инже 30,7%, курдуудын талыгн баримтлагч “Ард түмнүүд ардчилал нам”-аас нэр дэвшигч Селахаттин Демирташ 8,3%, “Сайн нам”-аас нэр дэвшигч Мераль Акшенер 7,4%-ийн санал авсан байна.
Ерөнхийлөгчийн сонгуультай нэгэн зэрэг парламентын сонгууль Турк улсад мөн болж өнгөрсөн бөгөөд энэ сонгуулийн эцсийн үр дүнгээс харахад, эрх баригч Шударга ёс, хөгжлийн нам 42,4% санал аван тэргүүлж, түүний удаах байранд Үндэсний хөдөлгөөний нам 11,1% саналаар оржээ.
Ингэснээр энэхүү хоёр намыг нэгтгэж буй Ардын эвсэл тус улсын парламентын ихэнх суудлыг аваад байгаа аж.