Францын Сена Марна мужийн шоронд 25 жилийн хорих ял эдэлж байсан цуутай гэмт хэрэгтэн Редуан Фаид гэгч өчигдөр нисдэг тэргээр шоронгоос оргосон хэрэг гарчээ. Өдгөө 46 настай уг этгээд өмнө нь шоронгоос хэд хэдэн удаа оргож байсан бөгөөд түүнийг зэвсэглэсэн хэсэг этгээдүүд хэдхэн минутын дотор ийнхүү шоронгоос оргуулж чадсан байна. Тэрээр 2013 оны дөрөвдүгээр сард шоронд 5 хүнийг барьцаалан, тэсрэх бодис ашиглан шоронгийн хаалга эвдлэн хорих газраас оргож байсан ба үүний дараа 6 долоон хоногийн дараа өөрийн хамтран зүтгэгчтэйгээ Парис хотын ойролцоох нэгэн зочид буудлаас баригдаж байжээ.
Банкны машин дээрэмдэх ажиллагаагаараа нэрд гарсан Редуан Фаид гэгч нь Францад алдартай нэгэн бөгөөд өмнө нь тэрээр өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар ном бичиж, мөн телевизийн янз бүрийн ток-шоунд оролцож байсан алдартай гэмт этгээд ажээ. Тэрээр хамгийн анх 2011 онд Францын цагдаа нарт баривчлагдаж байсан юм байна.