Өмнөд Африкт нэгэн эмэгтэйг цогцос хадгалах газарт амьдаар нь хадгалсан нэгэн хэрэг гарчээ. Түүнийг автын осолд орсны дараа эмнэлгийн ажилтан нас барсан гэж үзэж Гаутинг муж дахь Карлетонвиль цогцос хадгалах газарт хүргэсэн байна.
Түргэн тусламжийн байгууллагын ажилтан хэвлэлийнхэнд тэр эмэгтэйд амьд байх ямар ч шинж тэмдэг илрээгүй хэмээн ярьжээ. Харин цогцос хадгалах газрын ажилтан хөргөгчийг шалгахаар очиход эмэгтэй амьсгалж байсан аж.
Шүүхийн ажилтнуудад мэдээлэл өгсний дараа эмэгтэйг одоо Иоханесбургийн зүүн дүүрэг дэх эмнэлэгт эмчлүүлж байгаа гэнэ. Харин нэрийг нь одоогоор нууцалж байгаа юм. Мөн эмэгтэйн гэр бүлийнхэн ослыг нарийн шалгахыг шаардаж байгаа аж.
Б.Болормаа