Авлигатай тэмцэх газраас Хөдөлмөрийн яаманд хяналт шалгалт хийжээ. Ингэхдээ авлигын эсрэг болон ашиг сонирхлын хуулийн хэрэгжилт, тайлан мэдээний үнэн бодит байдлыг хянаж, шалгасан байна.
Шалгалтаар Хөдөлмөрийн яамны хэмжээнд:
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах Үнэлгээний хороонд ажилласан нийт 61 гишүүнээс 15 нь \”Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл, тайлбар”-ыг гаргаагүй
- Нийтийн албан томилогдохоор нэр дэвшсэн 44 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг тухайн албан тушаалд томилсны дараа хянуулсан
- Гурван албан тушаалтны урьдчилсан мэдүүлгийг хянуулахгүйгээр томилсон
- Зарим албан тушаалтнууд хуулийн хугацаанд мэдүүлгээ гаргаж бүртгүүлээгүй зөрчил илэрчээ.
Тиймээс хуулийн дагуу ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нийтлэг үүргийг хэрэгжүүлж ажиллах, нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ю.Идэрцогтод албан бичиг хүргүүлсэн байна.
Эх сурвалж:АТГ