Тулгар төр байгуулагдсан 2227, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын Хүүхдийн сурын харваа өчигдөр/07.09/ зохион байгуулагдлаа.
Энэ жил хүүхдийн сурын харваанд 163 хүүхэд 2 насны ангиллаар буюу өсвөр нас, балчир насны ангилалд цэц мэргэнээ сорин өрсөлдсөн. Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Монголын үндэсний сурын холбоотой сүүлийн 6 жил хамтран ажиллаж байгаа бөгөөд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлгүй наадахад хамтран ажиллаж байна.
Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас хүүхдийн сурын харваанд амжилттай оролцож шагналт байрт шалгарсан хүүхдүүдэд гарын бэлэг болон Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын алт, мөнгө, хүрэл медалиудаар шагнаж урамшуулсан.
Өсвөр насны сурын харваанд:
Эрэгтэй:
Тэргүүн байр Т.Хаш-Эрдэнэ 27 оноо
Дэд байр Б.Төгөлбат 26 оноо
Гутгаар байр Б.Отгон-Эрдэнэ 24 оноо
Тусгай байр Б.Төгөлдөр 24 оноо
Тусгай байр Б.Төмөрхуяг 24 оноо
Эмэгтэй:
Тэргүүн байр Т.Нандинхишиг 29 оноо
Дэд байр Э.Уянга 29 оноо
Гутгаар байр Д.Оюунжаргал 29 оноо
Тусгай байр Ө.Энхнамуун 28 оноо
Тусгай байр А.Даваадулам 28 оноо
Мөн хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр наадамчин олонд зөвлөмж зааварчилгаа өгч, эцэг эхчүүдэд хүүхэд хамгааллын талаар анхааруулга сэрэмжлүүлэг өгч ажиллаж байна гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.