Улсын баяр наадмын шөвгийн дөрвөн бөхийн бай мөнгөн шагнал, чимэгийн үнэмлэхийг Уяачдын наадмын үеэр Хүй долоо худагт гардуулан өгсөн билээ. Уламжлал ёсоороо түрүү бөхөд 15 сая төгрөг өгсөн бол үзүүрлэсэн бөхөд 10 сая, шөвгөрсөн хоёрт тус бүр долоо сая төгрөгийг өгсөн бөгөөд мөн бөхийн чимэгүүдийг гардуулсан юм.
Н.Батсуурь аваргад нэр дээрээс нь барилддаг “Химон констракшн ХХК-ниас “Sunshine garden” хотхонд 11 өрөө хаус бэлэглэлээ.
Тэгвэл Увс аймгийн УБ хот дахь нутгийн зөвлөлөөс шинэхэн аваргаа Ниссаны хамгийн сүүлийн үеийн загвар QX 80 жип автомашин, 4 өрөө байраар шагнаж, шөвгөрсөн С.Мөнхбат аварга, Сэлэнгэ аймгаар овоглодог ч “Увс нуур” дэвжээнд харьяалагддаг Н.Жаргалбаяр заан нарт тус бүр 50, 50 сая төгрөгөөр урамшуулав. Мөн Улсын мэргэнээр тодорсон Тэс сумын уугуул даян мэргэн харваач Д.Норжмаад 20 сая төгрөгөөр амжилтыг нь мялаасан юм.