Монгол Улсын Иогийн Спортын Аварга шалгаруулах анхдугаар тэмцээн 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдөр амжилттай зохион байгуулагдаж 4 алт, 7 мөнгө, 9 хүрэл медалийн эзэд тодорсон байна. Насанд хүрэгчдийн ангилалд П.Элбэгсүрэн, Д.Норжин нар, өсвөр нас /11-17/-ны ангилалд Тэнгисийн Ялгуун, М.Бүжмаа нар алтан медаль хүртжээ.
Насанд хүрэгчдийн ангилалд Г.Номин-Эрдэнэ, Ө.Уянга, С.Батзаяа нар, ахмад /50+/ насны ангилалд Х.Үржинсүрэн, Б.Мөнхбаяр, өсвөр насны ангилалд Б.Мөнх-Ундрам, Ц.Энхжин нар тус тус мөнгөн медалийн эздээр шалгарсан байна.
Хүрэл медалийг С.Уламбаяр, Т.Туул, Т.Оюунгэрэл, У.Насанбаяр, Цогтын Ундрал, Панигын Гантуяа нар, өсвөр насны ангилалд Ц.Очирхүү, Г.Өлзийсайхан, Б.Нарангоо нар тус тус хүртжээ.