Япон Улсын баруун хэсгээр энэ сарын 8-10-ний өдрүүдэд хүчтэй аадар борооны улмаас үер бууж, байгалийн гамшиг тохиолдоод байгаа. Гамшгийн улмаас 210 хүн амиа алдаж,30 орчим хүн сураггүй алга болсон.
Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж энэ сарын 12-ний өдөр Японы ард түмэнд туслах санаачилга гаргасан. Өчигдөр Асашёорюү Д.Дагвадорж өөрийнхөө зүгээс 10 мянган ам.доллар хандивлажээ.