Өчигдөр Казахстаны Алматы хотын төвд тус улсын уран гулгалтын нэрт тамирчин 25 настай Денис Тэн бусдад хутгалуулж амиа алдсан хэрэг гарсан билээ.
Казахстаны хэвлэлүүдийн мэдээлснээр үл таних хоёр этгээд олимпийн медальт тамирчны машины толийг хулгайлж байх үедээ маргаан үүсгэж, хутгалаад зугтаасан тухай мэдээлж байсан юм. Тэгвэл тэдний нэгийг баривчилснаа Алматы хотын прокурорын газраас өнөөдөр мэдэгдсэн бөгөөд баривчлагдсан этгээд нь 1994 онд төрсөн, Жамбылск мужийн уугуул Нуралы Киясов гэгч байсан ажээ. Одоогоор үлдсэн ганц сэжигтэн болох 1994 онд төрсөн, Кызылординск мужийн уугуул Арман Бурибаевич Кудайбергенов гэгчийг орон даяар эрэн сурвалжилж байна хэмээн Алмата хотын прокурор Берик Жуйректаев хэвлэлийн бага хурал дээр мэдээлсэн байна.