СХД-ийн нутаг дэвсгэр Баянхошуунд хоёр том ачааны тэрэг мөргөлдсөн ноцтой осол өнөө өглөө 11.00 цагийн үед гарчээ. Албан бус эх сурвалжийн хэлж буйгаар тоосго ачиж явсан том автомашин амбаар ачиж явсан том тэрэгтэй мөргөлдөж нэг нь замын хажуу хашлага руу унасан байсан гэв.
Замын цагдаагийн газраас ажлын хэсэг гарч ослын газар ажиллаж байгаа бөгөөд одоогоор мэдээлэл өгөх боломжгүй байна гэв.