АНУ-ын Шинэ Орлеан хотноо өчигдөр үл таних этгээдүүд энгийн иргэд рүү гал нээсний улмаас 3 хүн амь үрэгдэж, 7 хүн шархдсан талаар тус улсын цагдаагийн байгууллагаас иш татан Nola.com сайт мэдээллээ.
Энэхүү үйл явдал бямба гарагт болсон бөгөөд тус хотын цагдаагийн дарга Майкл Харрисоны мэдээлснээр том оврын буу болон гар буугаар зэвсэглэсэн хоёр этгээд гурван хүнийг буудан хороосныхоо дараа хэргийн газраас оргон зайлсан ажээ. Одоогоор шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргээд байгаа ба гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж эхэлсэн байна.