Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хууль бусаар тарвага агнах, тээвэрлэх, худалдах ба худалдан авах үйл ажиллагаа явагдаж болзошгүй байгаа энэ үед Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт шалгалт хийж байна.
Шалгалтаар нийт 42 тарвага, 16 буу, 26 хавх зэргийг хурааж, 3 хэрэгт зөрчлийн хэрэг үүсгэжээ. Хэнтий аймагт 14 тарвага, 26 хавх, 5 буу, нэг автомашиныг хурааж, цагдаад шилжүүлэн зөрчил гаргасан этгээдэд торгууль, нөхөн төлбөр ногдуулжээ. Мөн Архангай аймагт 16 тарвага, 8 буу хураасан бол Өвөрхангай аймагт 12 тарвага, 3 буу, 24 ш сум, 2 хутга хурааж, 1 хэрэгт зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. Иргэд холбогдох хуулийг зөрчин хавх, нохойгоор тарвага барих, ангийн буу бусдад шилжүүлэх, тарваганы түүхий мах, арьсыг хот тосгонд оруулах зэрэг зөрчил гаргасаар байна. Иймд тарваган тахлаас урьдчилан сэргийлж, хууль бусаар тарвага агнах, худалдаалах, худалдан авах, тээвэрлэх зэргээс татгалзаж, сонор сэрэмжтэй байхыг иргэдэд анхаарууллаа.