Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Биеийн тамир, спортын газар, Монголын Үндэсний Морьт Харвааны холбоо хамтран нийт 3 сая төгрөгний шагналын сантай уралдаан зарлалаа. Тодруулбал, морьт харвааны улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ наймдугаар сарын 11-15-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулах юм байна.
Тус уралдаанд оролцох баг тамирчид нум болон зэвт сум, мөн хүлэг морьдынхоо бэлтгэл сургуулилтыг сайн базааж оролцохыг, мөн тамирчид мэдүүлгээ эрт өгөхийг зохион байгуулагчдын зүгээс анхаарууллаа.