Баяр наадмын үйл ажиллагаанууд үргэлжилж байна. Маргааш Хүй долоон худагт Даншиг наадам эхлэх гэж байна. Харин энэ сарын 10-15-нд зохион байгуулагдах Нүүдэлчин Монгол-2018 наадмын 5 өдрийн хугацааг богиносгоод байна. “Соёлын биет бус өвийн их наадам”, “Үндэсний спортын VI их наадам”-ыг хамтатган Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт “Нүүдэлчин Монгол” наадам зохион байгуулах гэж байгаа билээ.
Тэгвэл үерийн гамшгаас үүдэн ард иргэд, албан байгууллагуудад хохирол учирсан, авто зам эвдэрсэн болон өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбогдуулан Улсын онцгой комисс, Ерөнхий сайдаас наадам зохион байгуулах талаар чиглэл өгсөн байна. Энэ дагуу Нүүдэлчин Монгол-2018 наадмыг сунжруулалгүй, наймдугаар сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулахаар болж хугацааг нь таналаа.