“Харамсалтай мэдээ! Монгол Улс хөгжихгүй байгаа цорын ганц шалтгаан ерөөсөө л энэ.” хэмээн эхлүүлсэн ил захидлыг хэсэг иргэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад хаяглажээ. Уг захидлыг бүрэн эхээр нь хүргэе.
“Би энэ захиаг Ц.Цогзолмаа нэртэй Сайдад хаяглаж байна.
Өнөөдөр боловсролын салбарт нэгэн мартаж болохгүй гүн эмгэнэл гарлаа. Энэ бол Г.БАТБААТАР гэх анагаах ухааны доктор гавъяат багш, Анагаах ухааны их сургуулийн захирал юм. Тэр бол Анагаах ухааны их сургуулийг чанар, мөн сургуулийн шинэ цогцолборыг удирдаж Улс төрөөс үл хамааралтай ажлаа хийж явсан шударга эрхэм санагддаг. Сүүлийн 6 жил анагаах яаж өөрчлөгдсөнийг жирий нэг залуу сувилагчаас асуугаарай. ЖИЧ: Би Г.Батбаатар гэдэг хүнийг танихгүй, Хөндлөнгөөс хүндлэж явдаг хүн. Ямар нэгэн захиалгаар ПОСТ бичдэг ядарсан гуйлгачин бас биш!
Харин өнөөдөр Г.Батбаатарыг Ж.Цолмон нэртэй хүнээр сольж ажлаас нь шалтгаангүй халжээ.
Ж.Цолмон гэж хэн вэ? Эрүүл мэндийн дэд сайд хийж байхдаа өөрийнх нь хувийн Эмнэлгийг босгоод ирсэн. Эмнэлэг яаж бий болсон?
Бүх эмнэлэг эмч нарыг лицензээрээ хааж боодог ашиг сонирхлын зөрчилтэй гээд захын эмчээс асуугаарай. Ж.Цолмон бол, Ц.Цогзолмаагийн сайн найз юм.
Миний уур хүрээд байгаа шалтгаан юу вэ?
Халагдсан захирал Г.Батбаатар нь Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар, 234.8 баригдаж байгаа, Анагаах Ухааны Их сургуулийн төслийг хэрэгжүүлж дуусах шатанд явж байв. Нөгөө япончууд нь Монголчууд ямар хэцүү юм бэ? гэнэ яг юм хийж байгаа нэгий нь ингээд гээд бөөн уур!
Албан тушаалд шунасан Ж.ЦОЛМОН юу хийх вэ? Сонсох нь намд 500 саяын хандив өргөж сайдын суудал олдоогүй гэсэн. Тэгээд аргаа барахдаа шархаа нөхөх гэж, Анагаахын тэр тусмаа, Японы буцалтгүй тусламжийн мөнгөнд шунаж байгаа нь нууц биш ичмээр юм юм. Энэ хэрэг нөгөө л албан тушаал наймаалцах 60 тэрбумын хэрэг. Яавал хөгжих Улс вэ?
Тэр мөнгөнд хүрээд үзээрэй, хангалттай нэхэл хатуутай хандана шүү…”