Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно.
2016 оны дөрөвдүгээр сарын 04-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи говийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, говийн нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 11-13 хэм дулаан байна.