АНУ-ын Сан-Франциско хотноо 2018 оны наймдугаар сарын сарын 4-нд сайхан бүсгүй шалгаруулах ‘Miss Asian Global & Miss Asian America Pageant’ тэмцээн болж өнгөрлөө. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Ж.Учрал тэргүүн байр эзэлж, ‘Хатан хаан’-ы титмийн эзнээр тодорлоо. Тэрбээр дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 500 гаруй бүсгүйчүүдээс өөрийн гоо үзэсгэлэн, мэдлэг чадвар, оюун ухаанаараа шалгаран ийнхүү тэргүүн байрыг эзэлсэн байна.