Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд 41 настай иргэн М /эрэгтэй/ машиндаа засвар хийж байгаад дарагджээ. Энэ тухай дуудлагыг өчигдөр буюу энэ сарын 9-нд 13:04 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид очиход иргэн М ”Соната-2″ загварын автомашинд засвар хийж байгаад дарагдаж нас барсан байжээ. Онцгойгийнхон цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Иймд ард иргэд аливаа техникийн засвар үйлчилгээ хийхдээ аюулгүй байдлаа хангаж, сайтар шалгаж байхыг анхааруулж байна.