“Дэлхийн тарваганы зүйлүүд” сэдэвт Олон улсын тарвага судлаачдын долдугаар хуралд Австри, Англи, АНУ, ХБНГУ, Итали, ОХУ, Киргиз, Украин, Франц гэх мэт 13 орны нийт 121 эрдэмтэн судлаач оролцож буй юм.1990 оноос хойш тарваганы нөөц эрс хомсдож, тархац нутгийнхаа ихэнх хэсэгт устаж, 15 сая орчим толгой байсан монгол тарвага 2001 оны судалгаагаар таван сая болтлоо цөөрчээ.”Хустайн байгалийн цогцолборт газар”-ын судлаач Д.Өсөхжаргалын мэдээлснээр, Хустайд ойролцоогоор 20 мянга орчим тарваганы нөөц бий аж. 2000 оны үед тарваганы тоо толгой огцом буурчээ. Түүний тооцоолж буйгаар Монголд ойролцоогоор нэг сая орчим тарвага байгаа юм байна.Хустайн байгалийн цогцолбор газар 12 байгаль хамгаалагчтай учир хуулийн хэрэгжилт харьцангуй сайн байдаг аж. Өнгөрсөн онд тус газар тарвага агнасан 30 орчим зөрчлөөс 16-г нь барьснаас 10 орчимд нь хууль, хүчний байгууллагынхан холбогджээ