Нэг минутад 75 суниаж чадах уу?
2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр, ОХУ-ын Томск хотын оршин суугч 28 настай Томич Виктор Филиппов гэдэг тамирчин залуу турник дээр сонгодог барилтаас нэг минутад 75 удаа, 3 минутад 129 удаа суниаж дэлхийн шинэ дээд рекорд тогтоолоо.
Ингэснээр В.Ф.Томич нь 1 минутын хугацаанд өмнө тогтоосон амжилтыг 16-аар ахиулжээ. Харин 3 минутын хугацаанд суниаж тогтоосон амжилтаараа Вьетнамын нэгэн цэргийн 1988 онд тогтоосон амжилтыг эвдэж байгаа юм байна. Энэ үйл явдлыг Гиннесийн номд бүртгүүлэх зорилгоор суниалтын үеэр хийгдсэн бичлэгийг илгээсэн гэнэ. Хүний биеийн боломж, бололцоо гайхамшигтай юм даа.
Р.Энхболд