Нийслэлийн тээврийн газрын даргын удирдамжийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтийн байдалд хяналт тавих хамтарсан шалгалт өнөөдрөөс эхэллээ.
Хамтарсан шалгалтын хүрээнд нийтийн тээврийн хяналтын ажилчид, шалгагч нар 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 31-ний өдрийг дуустал хуваарийн дагуу:
Энх тайвны өргөн чөлөө 5 шарын буудлаас зүүн 4 замын буудал хүртэл нийт 32 тээврийн хэрэгслийн зогсоолуудад иргэдэд хууль сурталчлах, зөвлөмж бүхий санамж, зорчигчдод зориулсан товхимол тарааж, бэлэн мөнгөөр зорчуулахгүйгээр зорчигчийн үүргийг танилцуулан ажиллахын зэрэгцээ буудлуудад шугам дундын шалгалт хийж ажиллах юм байна.