АСЕМ болох гээд байдаг. Ард түмний бухимдал дээд цэгтээ хүрсэн байдаг. Тиймээс Засгийн газраас аядуу бодлого явуулахаар болж, АСЕМ-ын үеэр аль болох бослого хөдөлгөөн гаргахгүй байхад анхааран ажиллаж байна.
АСЕМ-тай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын тамгын газраас хэд хэдэн ажил хэрэгжүүлж байгаагийн нэг нь сүүлийн үед автозамын дагуу олноороо бий болсон ТҮЦ болон өмнө нь байсан ТҮЦ, Цайны газар, Гутал засварыг нүүлгэх ажил юм. Өөр үед хүч түрэмгийлэн шийддэг ч АСЕМ болох гэж байгаа учраас жижиг бизнес эрхлэгчдээс \”Та нар нүүчих, наймдугаар сарын 20 хүртэл нүүчих\” гэж гуйж байгаа аж.
Бизнес эрхлэгчид ч яахав эхнээсээ бизнес нь зогсч байгаа ч гэсэн наймдугаар сарын 20 хүртэл нүүхээр болж. Гэхдээ наймдугаар сарын 20-ноос хойш Нийслэлийн инээсэн баг хууларч, хуучин муухай зангаараа жижиг бизнес эрхлэгчдийг зандрах байх даа. Жижиг бизнес эрхлэгчид Нийслэлээс нэг л зүйл хүсдэг. Нүүлгэж суулгах хамаагүй, зүгээр л хүн шиг харьцаж байгаасай хэмээдэг юм.
Нинж