Тодруулбал, энэ сарын 6-нд нэгэн дэлгүүрийн худалдагч гар утсаа хайгаад олоогүй тул цагдаад мэдэгдсэн байна. Цагдаа нар тэр дор нь хяналтын камерны бичлэгийг шалгахад 30 орчим насны хоёр Монгол залуу хулгайлсан нь илэрчээ.Үүний маргааш цагдаа нар камерын бичлэг дээрх нэг залуутай төстэй царайтай этгээдийг олж саатуулсан гэнэ. Ингээд түүнийг байцаах явцад гэрээс нь нөгөө Монгол залууг олжээ.
Үүнээс гадна тэдний амьдарч байгаа байранд өөр дөрвөн эмэгтэй амьдарч байсан нь бүгд монголчууд байжээ.Тэдний байрнаас хулгайлагдсан их хэмжээний хувцас, үнэт эдлэл зэрэг олдсон бөгөөд хулгай хийхдээ ашигладаг багаж, төхөөрөмжүүд ч илрүүлсэн байна.
Энэ талаарх мэдээллийг өнгөрсөн баасан гаригт манай улсын холбогдох яамдуудад албан бичиг илүүлсэн байна. Тус улсын цагдаагийн газрын зүгээс гэмт этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгээ мэдэгджээ.