Утсныхаа календарыг өдөр, сар, жилээр нь хөтлөн, хийх ажил болон үйл ажиллагааг төлөвлөн, сануулах сэрүүлэг тохируулж болно. Танд календараа бүрэн ашиглахад чинь туслах хэдэн зөвлөмж хүргэе.
Google account идэвхжүүлэх.
Google календар нь утсан дахь Google account – ыг онлайн болгоход ажиллаж эхлэх болно. Google account шинээр суулгасан ч бай, утсанд чинь хуучин байсан ч бай хамаагүй заавал онлайнаар нэвтрэн орсон байх шаардлагатайг анхаараарай.
Google account – ыг утсан дээрээ идэвхжүүлэхийн тулд Settings цэс рүү орон Account хэсэгт очих хэрэгтэй.
Календар дээрээ хийх ажил /tasks/ болон үйл ажиллагаа /events/ – г төлөвлөх.
Завгүй цагийн хуваарь дахь чухал уулзалт, үйл ажиллагааг календартаа нэмэхийн тулд:
-Үндсэн дэлгэцнээс Календар апп руугаа орно.
-Create new – г сонгоход дараах тохиргоонууд гарч ирнэ.
-Add event: үйл ажиллагааг давтах тохиргоотойгоор оруулах
-Add task: хийх ажлыг дараалуулах тохиргоотойгоор оруулах
-Үйл ажиллагаа болон, хийх ажлынхаа жижиг хэсгүүдийг оруулаад Save дээр дарна.
Календарын үйл ажиллагаа болон хийх ажлыг устгах.
Үйл ажиллагаа цуцлагдахад эсвэл хийх ажлын хугацаа уртассан тохиолдолд календараасаа устгах гэж байгаа бол энэ нь маш хялбар. Календар цэс рүүгээ оронгуут event болон task – ууд харагдах ба утсгахыгаа сонгоод Delete –ийг дарна.
Олноор нь нэг дор утсгахыг хүсэж байгаа бол More option > Delete гэж ороод утсгах event эсвэл task -уудаа сонгоод Delete дарна.
Календар дахь үйл ажиллагаагаа хуваалцах.
Үйл ажиллагааг хамааралтай хүмүүстэй хуваалцахыг хүсвэл Календар цэс рүүгээ ороод More options > Share via гээд хуваалцах аргаа сонгоно.
Календарын тохиргоо.
Энэхүү тохиргоо нь Календарын хэрэглээтэй холбоотой тохиргоонуудыг өөрчилдөг. Үндсэн дэлгэцнээс календар луугаа ороод More options > Settings гэж ороод хүссэн тохиргоогоо хийж болно.