Саяхныг хүртэл \”Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, Үхэр унасан хүнд нохой өшөөтэй\” гэдэг байсан бид үнэн үг хэлсэн хүнд ард түмний эв нэгдлийн бэлэг тэмдэг Ерөнхийлөгч хүртэл өшөөтэй байдгийг ухаараагүй явж. Ерөнхийлөгч ч гэсэн хүн л юм хойно өвгөдийн үгнээс зөрсөнгүй. Өчигдөрхөн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг \”Үнэн үг хэлсэн хүнд Ерөнхийлөгч хүртэл өшөөтэй\” хэмээн хэлэв.
АТГ газар ажил хийлгэхгүй байна хэмээн гомдоллож явсан тэрбээр УИХ-аар АТГ-ын дарга Н.Ганболдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх үеэр \”Намайг АН-ын дарга байхад Н.Ганболдыг АТГ-ын даргаар томилуулахаар Ерөнхийлөгч нэрийг нь оруулж байсан. Та хүнд нөхцөлд ажилласан. Харин хоншоор болж чадаагүй, хонгилын хаалгыг нээж өгдөг хүн болж ажилласан. АТГ авлига хавтгайрсан. Таныг би өрөвдөөд байгаа юм. Үнэн үг хэлсэн хүнд Ерөнхийлөгч хүртэл өшөөтэй. Таныг шахаж хэнийг томилох гэж байгаа бол. Та хуйвалдаанаас залхсан уу, хонгилын хаалга нээж өгөхөөс залхсан уу. Бизнесменүүдийг та бүхэн алсан. Бизнес хийж байгаа хүмүүсийг та нар шоронд хийлээ. Та хариуцлагагүй байсан. Нэгдүгээрт, бизнесийг нь булааж авдаг. АТГ авлига авдаг. Лицензийг нь булааж авдаг. АТГ-ын хүн нь өөрөө Ерөнхийлөгчийн зөвлөх болсон. Прокурорын дэргэдэх мөрдөнг буцааж өгье гээд би хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Хэнийг ямар ч хэргээр хэрэг үүсгэж байх боломжоо авч үлдээд байна\” гэсэн юм.
Ямартай ч, төрөлх намдаа туйлын ихээр гомдож явдаг хүмүүсийн нэг нь УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг юм. АН-д эртнээс бий болсон муухай соёлын дагуу сонгуульд намаа удирдан ялалт байгуулсан Н.Алтанхуягийг \”дарж авахгүй бол дийлдэшгүй болохгүй нь\” хэмээн түүнийг сөрөг хүчинтэй хуйвалдаж байгаад АН-ын дарга болон Ерөнхий сайдын суудлаас нь авч хаясан юм. Тиймээс Н.Алтанхуяг намдаа гомдож явдаг бөгөөд хэд хэдэн удаа ноцтой мэдэгдэл хийсэн. Гэсэн хэдий ч өнгөрсөн сонгуулиар намаа ялалтад хүргэсэн түүнийг гавьяа АН мартаагүй учраас Н.Алтанхуягийг намын жагсаалтынхаа эхэнд бичихээр болжээ. Энэ нь, АН-ыг ирэх сонгуульд дээш нь татах сайхан завшаан хэмээн АН-ынхан үзэж байгаа аж.
Төгс