Өчигдөр буюу наймдугаар сарын 29 нд Дорноговь аймгийн Хатанбулаг суманд гурван хүн антифриз шингэн уусан байна. Үүний улмаас хоёр иргэн газар дээрээ нас барсан, нэг хүний биеийн байдал хүнд эмнэлэгт хүргэгджээ. Антифризийн шингэн уусан залуус уурхайд засварчингаар ажилладаг бөгөөд 30-33 насны иргэд байсан байна.