Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Улаанбаатар хотыг чиглэн зорчиж байсан хот хоорондын нийтийн тээврийн хэрэгсэл өнөөдөр өглөө Төв аймгийн нутаг дэвсгэр Галзуу ганцын худаг гэх газар замын хажуу руу онхолдсон осол гарсан байна. Энэ талаар Замын цагдаагийн газрын албанаас мэдээлснээр “Ослын улмаас таван хүн хөнгөн байдлаар гэмтсэн бөгөөд тухайн хот хоорондын үйлчилгээ үзүүлдэг компаниас том оврын автобус гарган нийт зорчигчдыг үзүүлэхээр ГССҮТ-д хүргэжээ. Ослын улмаас хүний амь нас хохирсон асуудал байхгүй” гэв.