Маргааш буюу 4 дүгээр сарын 21-ний Пүрэв гарагт тэгш тогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл, баасан гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно.
Энэ өдрүүдэд дугаарын хязгаарлалтын үндсэн бүсээс гадна Наадамчдын гудамж, Дүнжингаравын гудамжны Төв аймаг руу салдаг уулзвараас Их тэнгэрийн уулзвар хүртэлх замдуудад 08:00-20:00 цагийн хооронд хязгаарлалтад орсон дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй.
Энэхүү хязгаарлалтад зочид төлөөлөгчдийн цуваа, дипломат байгууллагын, нийтийн үйлчилгээний том оврын автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, тусгай дуут болон гэрэл дохиогоор тоноглогдсон, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл болон хойшлуулшгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэл хамаарахгүй. Түүнчлэн 2016 оны 04 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд хязгаарлалт тогтоосон гудамж, замуудад хүнд даацын ачааны авто машин /10 тонноос дээш/-ыг 06:00-22:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохыг түр хориглоно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.