Энэ сарын 5-наас 7-ны өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж, газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг анхааруулаад байна. Ихэнх нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, зарим газраар цас орно гэсэн цаг уурын урьдчилсан мэдээ гарсан.
Үүнээс гадна өнгөрсөн хоногт Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Архангай, Сэлэнгэ, Төв аймаг, Говь-Сүмбэр, Хэнтий, Сүхбаатарын нутаг, Өвөрхангай, Дундговийн хойд хэсгээр 0,0-31,0 мм бороо орсноос хамгийн их нь
-Хөвсгөлийн Хатгалд 31,0 мм,
-Чандмань-Өндөрт 20,0 мм,
-Булганы Орхонд 30,0 мм,
-Сайханд 28,0 мм,
-Гурванбулагт 19,0 мм,
-Төв аймгийн Угтаалд 27,0 мм,
-Алтанбулагт 20,0 мм бороо орсон байна.
Цаг агаарын урьдчилсан сэрэмжлүүлэг мэдээгээр маргааш Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутаг, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед түр зуур 24 метр секунд хүрч шуурна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна. Мөн нутгийн баруун хэсгээр шөнөдөө -1-ээс 3 градус хүрч, сэрүүсэх төлөвтэй байгаа аж.
Улаанбаатар хот орчмоор: өчигдөр өдөртөө 5.0 мм, өнгөрсөн шөнө 1.0 мм бороо орсон байна. Салхи секундэд 17-19 метр, зарим үед түр зуур секундэд 24-26 метр хүрч ширүүсэв. Температур өдөртөө +21…+23 градус, шөнөдөө +8…+10 градус байв. Өнөөдөр үүлэрхэг. Бороо үргэлжлэн орно. Салхи баруун хойноос 7-12 м/с, зарим үед 15-17 м/с хүрч ширүүснэ. Өчигдрөөс эрс сэрүүсч, 9-11 градус дулаан байх төлөвтэй байна.
Өчигдрөөс баруун аймгуудын зарим сумдаар цас орж эхэлжээ. Тодруулбал, өчигдөр буюу есдүгээр сарын 4-нд Баян-Өлгий аймгийн Өлгий, Алтай, Дэлүүн, Булган, Баяннуур, Буянт, Сагсай, Толбо, Улаанхус, Цэнгэл, Өлгий сумдын нутгаар өчигдөр болон өнөө шөнө 0,4-7 мм хур тунадас бууж, уулархаг нутгаараа цас орсон байна. Энэ сарын 27-ноос 31-ний өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээллээр хугацааны эхээр зарим газраар бага зэргийн бороо орох төлөв ажиглагдсан тухай ЦУОШГ-аас мэдээллээ.