Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас хяналт тавьж яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн Н нарын 6 хүнд холбогдох хэргийг тус сум дахь Сум дундын шүүхээр 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцсэн.
Шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож Н, Д, Г нарт Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэхь хэсэгт зааснаар Гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 2 жилээр хасч, 1 жил хорих, Б-д Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэхь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, Э-д Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлийн 272.1 дэхь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, Т-д Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.1 дэхь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж шийдвэрлэлээ.