Өмнөд Солонгос улсын Сөүл хотын Сунгпа дүүргийн цагдаагийн газар мэдээлэл хийж \”Монгол улсын иргэн 29 настай А нь тус дүүргийн нутаг дэвсгэр болох метроний 2-р шугам, Чамшил буудлын 1-р гарцаар гарч байсан Солонгос улсын иргэн Ким-ийн гар утсыг хулгайлсан хэргээр саатуулагдсан. Тэрээр хэдхэн хоногийн өмнө Кангнам дүүргийн нэгэн хувцасны дэлгүүрээс хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригдан гадуур шалгагдаж байсан тул түүнд энэ удаа эрүүгийн хэрэг үүсгэлээ.\” хэмээн мэдээлжээ.
Монгол залуу А нь нэг сарын өмнө эрүүл мэндийн аялал жуулчлалын визээр анх удаа Солонгос улсад очсон юм байна. Сунгпа дүүргийн цагдаагийн газрын ажилтнууд түүнийг Түндэмүн дүүрэг дэх нэгэн зочид буудлаас саатуулсан ба тэрээр хулгайлсан гар утсаа Монгол улсад байгаа гэр бүлийнхэндээ агаарын шуудангаар илгээсэн гэдгээ хэлжээ.
Хулгай хийсэн Монгол залуу А нь Солонгос улсад нэг сар ажил хийгээд буцах хүсэлтэй байсан гэж мэдэгдэж байгаа боловч тэрээр мэргэжлийн хулгайчдын хэрэглэдэг аргаар гар утас болон хувцас хулгайлж байсан гэдэг нь тогтоогдсон байна.