Судлаачдын үзэж байгаагаар артишок нь хүнсний ногоо, жимсний бүлэгт ордоггүй, харин харьцангуй сайн судлагдсан хүнсний болон эмийн зориулалттай ургамал юм.
Артишок нь маш хүчтэй афродизиак (чалх, хүч тэнхээ нэмэгч) төдийгүй найрлагандаа биологийн үнэт бодис агуулсан бүтээгдэхүүн болохыг эрдэмтдийн судалгаагаар нэгэнт батлан харуулж байна.
Найрлагандаа 15% хүртэл нүүрс ус, 3%- уураг, 0.1% тос агуулдаг энэ ургамал кальци, төмрийн давс, С, В1, В3, P, каротин, инулинаар баялаг. Кофейн, хинин, агуулна. Гадна талын навчнуудад эфирийн тос агуулагдах тул сайхан үнэртэй. Артишокт Cynara Scolymus гэдэг бусад ургамалд маш ховор байдаг биологийн идэвхит гликозид агуулагдана. Давсгүй усанд чанаж болгосон 100г артишок 57 ккал илчлэгтэй.
Артишок өвөрмөц амттай. Түүхий артишокийн амт гүйцэд боловсроогүй грек самрынхтай ойролцоо.
Артишокийг төрийн соёрхолт, доктор, профессор М.Амбага:
“Аливаа эмийн ургамал төрөлжсөн хоёр үйлдэлтэй байдаг бол энэ ургамал нэгэн зэрэг арван үйлдэл, тэр тусмаа хүний биеийн өвчлөлд хамгийн элбэг тохиолддог эмгэгүүдэд бүгдэнд нь зэрэг үйлчилдэг увидастай, ховор гайхамшигт ургамал юм” хэмээн тодорхойлсон байдаг. Тэгвэл артишок нь бас хоолны үнэт түүхий эд, ашигтай хүнс яах аргагүй мөн…