Өмнөд Солонгосын нэрт жүжигчин Сун Жүн Ги БНСУ-д 5 жилийн өмнө хагалгаанд орсон Монгол хүүтэй дахин уулзжээ. Жүжигчин Сун Жүн Ги энэ сарын 14-ны өдөр тус эмнэлэгт хүрэлцэн ирж, Нэргүй гэх 11 настай Монгол хүүтэй уулзаж, сэтгэлийн дэм өгсөн талаар тус улсын хэвлэлүүдэд мэдээлсэн байна.
Төрөлхийн хамаргүй төрсөн Нэргүй гэх хүү нь 2013 онд Сөүл Сонму эмнэлэгт 3D принт технологиор хийсэн хиймэл эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хийлгүүлж байжээ.
Нэргүй хүүгийн хагалгааг Солонгосын эрүүл мэндийг хамгаалах институтаас ивээн тэтгэж, мэс заслыг үнэ төлбөргүй хийсэн бөгөөд тухайн үед Солонгос эмнэлгийн зар сурталчилгааны модель байсан жүжигчин Сун Жүн Ги нь хүүг эмнэлгээс гарсанд баяр хүргэн анх удаа очиж уулзаж байжээ. Хүү эмчилгээ хийлгүүлэхээр энэ удаа дахин Солонгост ирсэн бөгөөд жүжигчин Сун Жүн Ги хүүд “Цаашдаа ч гэсэн эмчилгээгээ тогтмол хийлгэж, эрүүл саруул сургуульдаа явж байхыг хүссэн байна.