Канадын “www.remedist.net” сайт хөгшрөлтийг хурдасгадаг хүнсний талаар нийтэлжээ.
Элсэн чихэр
Элсэн чихэр байнга хэрэглэдэг хүмүүсийн арьс хуурайшилттай байдаг байна. Арьс хуурайших үед үрчлээ нэмэгддэг юм. Химийн аргаар гаргаж авсан элсэн чихрийг өдөр 1-3 халбага хэрэглэх хэрэгтэй. Элсэн чихрээс татгалзах нь биеийн эрүүл мэндэд сайн бөгөөд чихрийн шижингээр өвчлөх магадлалыг бууруулдаг байна.
Гурил
Гурил, гурилан бүтээгдэхүүн таргалалтын эх үүсвэр. Хэрвээ та гурилан бүтээгдэхүүний нөлөөгөөр жин нэмсэн бол үе тэнгийхнээсээ хамаагүй хөгшин харагдаж байгаа. Гурилан бүтээгдэхүүн цээж, хэвлий, бөгсөн хэсгийг таргалуулдаг бөгөөд хөдөлгөөнд саад учруулж, таныг хурдан тамирдуулдаг аж.
Кофе
Кофе байнга хэрэглэхэд таны шүдний өнгө шарладаг. Мөн кофе ходоодонд өнгөр тогтоодог бөгөөд оройн цагаар уусан бол өглөө сэрэхэд амнаас эвгүй үнэр үнэртүүлдэг. Кофе хүнийг сэргээх үүрэгтэй хэдий ч таны нойрыг тэнцвэртэй бус болгож, тархинд хэт ачааллыг хуримтлуулдаг байна. Нойр сайн авч чадаагүй хүний арьс сааралтаж, үрчлээ нэмэгддэг. Кофег өглөө уухад тохиромжтой.
Эрдэнэ шиш
Эрдэнэ шишид их хэмжээний цардуул агуулагдсан байдаг. Тиймээс чихрийн шижингээр өвчилсөн хүн хэрэглэхэд тохиромжгүй. Шишийг хүнсэндээ хэрэглэх сайн ч хэдий их хэмжээгээр хэрэглэхэд хөгшрөлтийг хурдасгадаг болохыг тогтоожээ.
Архи
Архи уудаг хүний арьсан дээр хар батга болон элдэв яр гардаг. Мөн спирт таны арьсыг харлуулж, тунгалаг чанарыг алдагуулдаг. Архи уусны дараа үс ихээр унадаг.
Гурилан бүтээгдэхүүн
Печень, талх, гоймон арьсны үрэвсэл үүсгэдэг байна. Арьсны үрэвсэл үүсэх үед сэвх болон нөсөөт толбо элбэгшдэг. Тиймээс та гоо сайхныхаа төлөө эдгээр бүтээгдэхийг багаар хэрэглэх хэрэгтэй.
Түргэн хоол
Пицца, шарсан төмс зэрэг зүрхний өвчинг үүсгэдэг. Эд бүтээж явах насан дээрээ зүрхний өвчнөөр өвчлөх нь эмгэнэл гэдгийг санаарай.
Тахиа
Өндөр хэмд шарсан тахиа чихрийн шижин болон хорт хавдраар өвчлүүлдэг байна.
Амтлагч
Халуун ногоотой амтлагчид эмэгтэйчүүдийн цэвэршилтийг хурдасгадаг байна. Тиймээс 45 дээш насны эмэгтэйчүүд амтлагчийн хэрэглээгээ багасгах хэрэгтэй.