З.Энхболдыг огцруулах дараах үндэслэлүүдээр огцрох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
-Ардчилсан намын дарга З.Энхболд нь улс төрийн намын тухай хуулийн 11.1 зүйл , 21.2 зүйл болон Ардчилсан намын хяналтын хорооны 2013.11.18 өдрийн 02 тогтоол , 2014.10.13 өдрийн 03 тогтоол , дотоод сонгуулийн хорооны 2015.01.08 өдрийн 08 тогтоол болон намын үндсэн дүрмийг зөрчиж дүрмийн бус дарга , дүрмийн бус намын хороо , хүчингүй хоёр тамгатай Н.Мөнхдашд Дархан уул аймгийн ардчилсан намыг Н.Мөнхдаш төлөөлж төрийн сонгуульд орно гэж итгэмжлэл олгосон.
-2004-2012 оны бүх шатны сонгуулиудад намаа ялагдуулж , 2007 оноос анхан шатны үүрүүдэд нэг ч удаа шударга сонгууль явуулаагүй , дотоод ардчилалгүй , намаа хоёр хувааж, гурван тамгатай , хоёр намын байртай болгосон дүрмийн бус намын хороо болон түүний дарга гэх Н.Мөнхдашийг \”Эрх чөлөөний одон”-гоор шагнасан.
-Дархан сумын Ардчилсан намын дарга О.Баярсайханы шүдийг цөм цохиж 4.1 жил эрүүгийн хариуцлага хүлээж байсан , Аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурал дээр салаавч гаргаж хараал хэлж ёс зүйгүй авирласан Н.Мөнхдашийн нэрийг дэд сайдад дэвшүүлж байсан.
-Дүрмийн бус даргатай, дүрмийн бус намын хороо , хүчингүй хоёр тамгатай намын хороогоор Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүний сонгуулийг явуулж УИХ даргын эдийн засгийн зөвлөх н.Лхагвасүрэн тэргүүтэй Дарханы бус \” Шонхор ” фракцийн дөрвөн хүнийг ҮЗХ гишүүнээр сонгогдсон мэтээр ҮЗХ хуралд танилцуулж байгаа нь огцрох үндэслэл болно гэж үзэж байгаа аж.
Тиймээс хууль бус итгэмжлэл болоод ҮЗХ ны сонгуулийг хүчингүй болгох шаардлагатай гэлээ. Мөн АН-ын дүрмийг үндэслэж Дархан-Уул аймгийн АН-ын маргаантай асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байгаа юм байна.
Хэрэв АН-ын дүрэм болон хуулийн хүрээнд тавьсан эдгээр шаардлагыг хүлээн авахгүй тохиолдолд З.Энхболд таныг АН-ыг удирдах чадваргүйгэж үзээд зогсохгүй огцрох шаардлагаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
Өлсгөлөн зарлаж байгаа эдгээр хүмүүсийн амь нас эрүүл мэнд эрсэдвэл хууль бус зүйлийг өөгшүүлэн дэмжиж буй АН-ын дарга З.Энхболд хариуцлага хүлээх ёстой гэлээ.