АНУ-д ажиллаж,
амьдардаг Гансүхийн Зулцэцэг хэмээх Монгол бүсгүй сураггүй алга болоод 3 долоо
хоног гаруй хугацаа өнгөрч буйг тус улсын телевизээр мэдээллээ. АНУ-ын цагдаа
нарын хэлснээр, Г.Зулцэцэг 35 настай бөгөөд АНУ-ын Чикаго хотын баруун хойд
захын Дес Плэйнес хотоос 3 долоо хоног гаруйн өмнө алга болжээ. Дес Плэйнес
хотод бараг сарын өмнө алга болсон түүнийг эрж хайх ажиллагаа явагдаж байгаа
бөгөөд цагдаа нар өнгөрсөн 3 долоо хоног гаруйн хугацаанд Г.Зулцэцэгийг харсан,
сонссон хүмүүсээс түүний тухай мэдээллийг Дес Плэйнес хотын цагдаагийн газрын(847) 391-5400 тоот утсаар авч
байгаа аж.
Хамгийн сүүлд Г.Зулцэцэг 4 сарын 11-ний өглөөний 10:00 цагийн орчимд
өрөөнийхөө найзууддаа харагдсан бөгөөд нэг найзтайгаа уулзана гээд гарсан аж.
Харин тэр өдрийнхөө 12:00 цагийн орчимд АТМ-аас бэлэн мөнгө авсныг цагдаа нар
тогтоосон байна. Мөрдөгчдийн хэлснээр Г.Зулцэцэг тухайн өдөр өөрийн 2001 оны
мөнгөлөг \”Хонда Аккорд” суудлын тэргээ унаж явжээ.
Түүнчлэн автомашиных нь дүрс
зэргэлдээх хотынх нь хяналтын камерт оройн 22:12 минутын үед бичигдсэн байна. Г.Зулцэцэг
АНУ-д ердөө дөрвөн хүн таньдаг гэнэ. Г.Зулцэцэг 2015 оны 11 сард АНУ-д ирсэн
бөгөөд Ривервүүдст \”Korean BBQ” болон Гленвьюд \”Суши ресторан”-д тогоочоор ажиллаж байжээ. Г.Зулцэцэгийг
алга болсноос хоёр хоногийн дараа буюу 4 сарын 13-нд түүний найзууд нь Г.Зулцэцэгийг
ажилдаа ирэхгүй байна хэмээн цагдаад мэдэгджээ.
Ажлынх нь газрын дарга Колин
Анын хэлснээр \”Г.Зулцэцэг цаг баримталдаг найдвартай бас шаргуу ажилладаг
байжээ”. Дашрамд дурдахад, түүнийг найзууд нь Монгол дахь хамаатан саднууддаа
их санаа зовдог бас алга болохоосоо өмнө хэд хэдэн танилцах сайтаар зочилж
байсныг цагдаа нарт ярьжээ. Цагдаа нар Монгол бүсгүйн утас уруу залгаад амжилт
олохгүй байгаа аж.
Төгс