Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ун, Солонгосчууд нэгдсэн тохиолдолд ч АНУ-ын цэрэг Солонгосын хойгт хэрэгтэй гэж мэдэгдлээ.
БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Ын-тай есдүгээр сарын 18-ны уулзалтын явцад Мун Жэ Ун Өмнөд Солонгост АНУ-ын зэвсэгт хүчин байрших талаар “энхтайвны талаарх хэлэлцээр эсвэл дайн төгссөн талаарх тунхаглалаас үл шалтгаалан БНСАУ болон АНУ-ын шийдвэрээс хамаарна”-гэж мэдэгдсэн. Түүнчлэн хойд Солонгосын тэргүүн үүнийг зөвшөөрсөн гэж онцолсон.
1950-1953 оны Солонгосын дайн, НҮБ-ын тугийн доор байлдсан АНУ-ын цэрэг болон Хятадын ард түмний сайн дурынхантай хамтарсан хойд Солонгосын армиудын хооронд хийсэн түр гэрээ дууссан. Өнөөг хүртэл Вашингтон энхтайвны талаарх хэлэлцээр хийх БНАСАУ-ын оролдлогоос татгалзсаар ирсэн. 6-р сарын 12-ыг хүртэл Сингапурт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хойд Солонгосын удирдагч Ким Чен Ын-тай уулзах үед ч энэ талаар дурьдаагүй юм.
Ц.Пүрэвдорж