Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслөөснэр бүхий хүмүүстэй хамтран их хэмжээний мөнгө угаасанхэрэгт сэжиглэгдэж буй Ч.Ганбат АНУ уруу оргон зайлаад багагүй хугацаа өнгөрч
байна. Төмөр замын хэргийн талаар их зүйл мэдэж буй түүнийг Монголд авчирч байж
төмөр зам төслөөс мөнгө угаагаагүй хэмээн мэлзэж буй нэр бүхий хүмүүсийг
хөдлөшгүйгээр илчлэх боломж бүрдэнэ. Тиймээс Ч.Ганбатыг Интерполоор эрэн
сурвалжлуулсан. АНУ ч өөрийн иргэн Ч.Ганбатыг баривчлахад Монгол Улсад
туслалцаа үзүүлж, хамтарч ажиллахад бэлэн байна гэдгээ мэдэгдсэн.
Хамгийн гол
нь, энд өрнөж буй үйл явдлаас Ч.Ганбат өчүүхэн ч төдий хоцрохгүй, мэдээлэлтэй байгаа нь түүнд хам хэрэг нь илрэх вий гэхээс эмээсэн нэг хүн тусалж, мэдээллээд байгааг илтгэж байна. Ч.Ганбат Төрийн гурван өндөрлөгт өөрийгөө буруугүй хэмээн ил захидал бичиж, гэмгүй хүний
хувиар ирж шалгуулахаас цааргалахын сацуу өөрийг нь баривчлах гэж буйг дуулаад Англид очжээ. Учир мэдэх хүмүүсийн хэлснээр энэ нь цаанаа маш
нарийн учиртай гэнэ. Түүнээс товчхон сийрүүлбэл, Х.Баттулга гишүүн, Ц.Элбэгдорж
Ерөнхийлөгч хоёрын \”тулаан”-ы гол хүн нь Ч.Ганбат болчихоод байгаа. Ч.Ганбатыг
баривчилснаар энэ тулаан дуусч, ялалт нэгнийх нь талд шийдэгдэнэ. Тиймээс
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч жиргээчидтэй уулзах үеэрээ \”…Зарлиг дээр гарын үсэг зурдаг хүн нь
би. Ч.Ганбат АНУ-ын иргэн болно гэдэг бичиг орж ирээгүй. Хуулиараа Монголын
Улсын иргэн давхар
иргэншилтэй байж болдоггүй.
Харин АНУ-ын пасспортыг ашиглаад Монголыг доромжилж болно,
хулгай хийгээд зугтаж болно гэж бодож байгаа бол санасны чинь
гарз.Монголын төр араас нь явах л болно\” хэмээн хэлж байсан. Үнэхээр
чМонголын төр Ч.Ганбатын араас явж, АНУ-тай
харьцангуй ойр дотно байдаг байдлаа ашиглан эрх баригчид түүнийг Америкаас албадан
авчрах гэжээ. Гэтэл Ч.Ганбат Англид оччихож. Ч.Ганбатыг судлах явцад тэрбээр 5 гадаад
пасспортой байсан бөгөөд А серийн буюу албаны
А-0030.., А-0021.. гэсэн хоёр, Е серийн буюу энгийн Е-548.., Е-0548.., Е-0066..
гэсэн гурвангадаад пасспорт байжээ. Түүнчлэн Монгол Улсын иргэншлээс
татгалзаагүй байж АНУ-ын иргэн болсон, АНУ-ын иргэншлээ нууж төрийн албанд
ажилласан гэх мэт олон хууль бус үйлдэл хийсэн байна.
Дээр дурдсанчлан
Ч.Ганбатын Англид очдог нь баривчлагдахаас эмээсэн хэрэг аж. Тухайлбал,
нэлээд хэдэн жилийн өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга
Б.Хурц Д.Энхбатыг Францаас хулгайлж Германаар дамжуулан Монголд авчирсан
байдаг. Нууц байдалд явуулсан энэхүү үйл ажиллагааг Английн тагнуулын албаныхан
илрүүлж Б.Хурцыг баривчилж байсан. Тэгвэл энэ эрхэм одоо ТЕГ-ын даргаар ажиллаж
байгаа бөгөөд хэд хэдэн хүнийг гадаадаас нууцаар баривчлан авчраад байгаа гэнэ. Тиймээс л Ч.Ганбат өөрийг нь Англиас авчирч чадахгүй хэмээн тэнд очжээ.