Израилийн Кфар-Адумим суурины ойролцоо орших Прат хэмээх хавцлын ойролцоох хоолойноос есдүгээр сарын 29-нд нэгэн залуугийн цогцос олджээ. Тус улсын NEWSru.co.il цахим сайтаас “Цагдаагийн газраас цогцсыг шалгаж, хэн болохыг тогтоолоо. 26 настай монгол ажилчин усанд сэлж байгаад живсэн байна” гэж мэдэгдлээ. “Маген Давид Адом” түргэн тусламжийн ажилтнууд аврах багийнхантай амийг нь аврахаар хичээсэн боловч оройтсон байжээ. Цагдаагийн газраас гэмт хэргийн ямар нэгэн ул мөр олоогүй тул осол гэж үзсэн байна.