Монголбанк 2018 оны есдүгээр сард ипотекийн зээлд зориулж 16 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудад олгож, 239 иргэн шинээр ипотекийн зээлд хамрагджээ.
Энэ оны эхний есөн сарын байдлаар Монголбанкны эх үүсвэрээс 143.7 тэрбум төгрөг, Засгийн газрын эх үүсвэрээс 59.6 тэрбум төгрөг, нийт 203.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 2724 иргэнд олгоод байгаа аж.