Энэ сарын 9-ний өдөр олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгээс Панамын хуулийн фирмийн оффшор дансны мэдээллийг бүрэн эхээр нь дэлхий нийтэд зарласан билээ.
Үүнтэй холбогдуулан гадаадын улс орнууд оффшор данстай иргэд албан тушаалтнуудыг шалгаж эхлээд байна.Өнөөдрийн байдлаар, АНУ, Франц, Испани, Австри, Австрали, Энэтхэг, Бельги зэрэг улсууд оффшор данстай улстөрч, албан тушаалтан, байгууллагуудтай хариуцлага тооцохоо мэдэгдээд байна.
Түүнчлэн Япон улс нууц данстай иргэдээс байцаалт авч эхэлсэн ба зарим албан тушаалтныг цагдан хорьсон тухай тус улсын хэвлэлээр мэдээлж байна.
эх сурвалж: tur.mn