Ая зохиогч Б.Ангирмаа өнгөрөгч амралтын өдөр 50 нас хүрч “Сэтгэл догдлуулсан орой “нэртэй тоглолтоо хийсэн. Ганц биеэр хорвоог туулж яваа түүний түүний хувийн амьдрал хүмүүсийн анхаарлыг ихэд татдаг. Тэрээр өөрийнхөө амьдралын талаар “Хувийн амьдралдаа би сэтгэл хангалуун л амьдардаг л даа. Мэдээж намайг одоо хүртэл хүүхэд гаргаагүй ч гэдэг юм уу нөхөргүй байгаад байдаг гэдэг. Энэ чинь миний уран бүтээлийн амьдралтай салшгүй холбоотой. Заавал нэг юм золиос болоод байдаг байхгүй юу. Кивиг байгуулаад аягүй ачаалалтай байхад манай найз залуу намайг хаяад явчхаж байх жишээний. Ажлын ачааллаас эхлүүлээд хувийн амьдралаа цэгцэлж чаддаггүй, хувийн амьдралаа хойш нь тавиад урлагтаа зүтгэсэн” гэв.