Италийн гарамгай багш, хүмүүнлэгийн үйлстэн, философич Марий Монтессори бол 19-20 дугаар зууны алдартнуудын нэг.
Түүний дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хүүхдийн хүмүүжлийн тухай зөвлөмжийг хүргэж байна. Эдгээр зөвлөмжийг эцэг эхчүүд жилд наад зах нь ганц уншчих шаардлагатай гэдэг.
1. Хүүхэд хүрээлж байгаа бүхий л орчноос суралцдаг.
2. Хүүхдээ хэрвээ шүүмжилж байгаа бол – тэр яллахыг сурна.
3. Хүүхдээ ихэвчлэн магтаж байвал – тэр үнэлж сурна.
4. Хэрэв хүүхдэд дайсагнавал – тэр тэмцэж сурч байна.
5. Хэрэв та хүүхдээ үнэнч шударга бай гэвэл – тэр шударга ёсыг сурна.
6. Хүүхдээ ихэвчлэн тохуурхвал – тэр ичимхий болно.
7. Хүүхдэдээ аюулгүй байх мэдрэмж төрүүлж чадвал – тэр итгэж сурдаг.
8. Хүүхдийг ихэвчлэн гутаадаг бол – тэр гэм буруутайгаа мэдэрч сурдаг.
9. Хүүхдээ ихэвчлэн хайрлабал – тэр өөрийгөө сайн мэдэрч сурна.
10. Хүүхдээ ихэнхдээ уучилдаг бол – тэр тэвчээртэй байж сурна.
11. Хүүхдийг ихэвчлэн хөгжөөж байвал – тэр итгэлийг олж авна.
12. Хүүхэдтэйгээ нөхөрлөлийн уур амьсгалд амьдрах шаардлагатай гэж үзэх юм бол – тэр энэ дэлхийгээ хайрлахыг сурна.
13. Хүүхдийн талаар муу ярих хэрэггүй – түүнийг юу ч хийж болохгүй гэж бодно.
14. Хүүхдийг сайн хөгжүүлэх тухайд анхаарлаа төвлөрүүлэх юм бол үр дүн нь гарна.
15. Та нартай ярьж байгаа хүүхдийг үргэлж сонсож хариу өг.
16. Алдаа гаргавал одоо болон дараа нь засаж болох учир хүүхдийг хүндэтгэ.
17. Хүүхдэдээ туслахад байнга бэлэн байж, хүүхдээ далдаас ч дэмжиж, тусалж дэмжиж байвал тэр аливаад хүсэл эрмэлзлэлтэй байх болно.
18. Та бүхэн хүүхдэд өөрийнхөөс бусад хүүхдэд ч тусал. Тэр нь таны дэлхийдээ тусалж, амар амгалан ба хайрыг авчиралцаж буй хэрэг.
19. Хүүхэдтэй харьцах хамгийн сайн арга замыг заагч нь үргэлж та өөрөө гэдгээ санах нь хамгийн шилдэг арга юм.