Монгол Улсад хоёр дахь удаагаа зохион байгуулсан жюү жицүгийн олон улсын “ULAANBAATAR PRO” тэмцээн СТО-нд өчигдөр болж аваргуудаа тодрууллаа. Есөн орны 410 тамирчин өрсөлдөж, шилдгээ тодруулсан юм. Тус тэмцээнд олны танил урлаг, спортын залуус оролцсоноос эрэгтэйчүүдийн мастер ангиллын цагаан бүсний 69 кг-д “Тв коктейль” хамтлагийн жүжигчин Өөскө буюу А.Өнөржаргал түрүүлсэн байна. Өнгөрсөн жил тус тэмцээнд аман хүзүүдсэн тэрбээр аваргын төлөөх барилдаанд “Гаруда” клубын Э.Эрдэнэбаярыг илүүрхэж 13:0 -ээр ялжээ.