Монгол тулаанч Н.Отгонбаатар “Dragon house” холбооны 73 кг-д Бразил улсын тамирчин И.Понтезыг гуравдугаар үед хүнд цохилтоор ялж, дэлхийн аварга боллоо.
Тэрээр өнгөрсөн долоодугаар сард АНУ-ын Сан Франциско хотод болсон холимог тулааны дэвжээнд анх удаа өрсөлдөж, АНУ-ын тулаанч Брандон Дэликуадриг эхний үед хүнд цохиолтоор буулган авч ялалт байгуулж байсан юм. Цагдаагийн тусгай хамгаалалтад ажилладаг тэрээр өмнө нь холимог тулааны дэвжээнд хоёр удаа ялалт байгуулж байжээ.