Өнөөдөр өглөө УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны
байнгын хороо хуралдаж Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга
С.Ламбааг тус яамны сайдад нэр дэвшүүлснийг хэлэлцэж, гишүүдийн олонхи нь түүнийг сайдад томилохыг дэмжлээ. Ингэснээр тэрбээр сар гаруйн настай сайдын албанд тушаалд очих нь тодорхой болж, хоёр дахь удаагаа Эрүүл мэндийн сайдаар ажиллахаар боллоо. Өмнө нь С.Ламбаа МАН-ын Ерөнхий сайд асан Сү.Батболдыг Засаг тэргүүлж байх үед түүний Засгийн газарт Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан юм. Ямартай ч, 2015 оны 11 сарын 4-нөөс хойш \”эзэнгүй\” байсан Эрүүл мэндийн салбар сайдтай болохоор боллоо. \”Үхрийн сүүлэн дээр хутга\” гэгчээр өнгөрсөн зургаан сарын хугацаанд Ц.Оюунбаатар, Л.Жамбалсүрэн, Ц.Лхагвасүрэн нарын хүмүүс Эрүүл мэндийн сайдаар томилогдох азгүй дутсан нь С.Ламбаагийн аз шовойсных байжээ.
Төгс