Дэлхийд алдартай Хятадын худалдааны сайт болох Алибаба дээр Монгол төгрөг, Монгол эд хэрэглэл зарагдах нь энүүхэнд. Заримдаа бидний мартаж, тэртээд үлдээсэн хуучны эд өлгийн зүйлс байх нь ч бий. Тэгвэл хоёр хоногийн өмнөөс Архангай аймагт хийгдэх 120 км замын тендерыг 800 мянган ам.доллароор худалдаалах зар байгааг хараад гайхаж орхилоо.
Арай ч улсын тендер зарын сайтаар худалдаалагдахгүй байлгүй дээ. Хэн нэгэн эвлүүлэг хийж тавьсан байх гэсэн эргэлзээ байна. Гэхдээ үнэн худал эсэхийг нь Зам тээврийн хөгжлийн яамнаас албан ёсоор тайлбарлана гэдэгт итгэж байна.